Мэдээ

БЕРМУДА АРЛЫН УЛС АНХ УДАА ОЛИМПЫН АВАРГАТАЙ БОЛЛОО.

Токио-2020 зуны XXXII олимпын наадмын 4 дэх өдөр Алтантын далайд орших 71 мянган хүн амтай Бермуда арлын улсаас олимпын аварга мэндэлжээ. Триалтлоны спортын тамирчин Флора Даффи гэгч бүсгүй улсынхаа олимпын анхны аварга болж, тэсвэр тэвчээрийг гайхамшигийг үзүүлжээ.



Тэрээр 2008 оны Бээжингийн олимпод оролцож байсан боловч замаа дуусгаж чадаагүй. Мөн 2012 онд 45, 2016 оны олимпод 8 дугаар байрт орж байжээ. Бермуда арлын улс нь Монреаль-1976 олимпын наадамд боксын төрлөөр хүрэл медаль хүртснээс хойш ийнхүү 45 жилийн дараа анх удаа триатлоны төрөлд олимпын аваргатай болж байна.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.