Токиогийн олимпын чөлөөт бөхийн эмэгтэй 53 кг-ын жингийнбарилдаан явагдаж,манай тамирчин Б.Болортуяа эхнийтойрогт Гуамын Ркаела Акиног, Эквадорын ВальвердеМелендресийг тустус оноогоор цэвэр ялж, хагас шигшээд дэлхийнхошой аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидад 3:6 ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Жозеф Эссомбе Тиакотой(Камерун) барилдажмөн цэвэр ялж, Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх олимпын медальтай хоёр дахь эмэгтэй тамирчин боллоо.
Түүнд шагналыг ОУОХ-ны гишүүн, “Токио-2020” зуны олимпыннаадмын Монголын багийн ахлагч Б.Баттүшиг гардууллаа.
Ийнхүү Монголын баг дөрвөн медальтай болсноор“Токио-2020” өндөр амжилттай олимпын тоонд багтаж байна. Манай тамирчид “Мехико-1968”, “Москва-1980”,“Бээжин-2008” олимпоос дөрвөн медаль хүртсэн бол “Лондон-2012” олимпоос таванмедальтай ирсэн билээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.