Мэдээ

Монгол Улсын баг тамирчид "Токио 2020" зуны Паралимпын XVI-р наадамд оролцохоор Япон улсыг зорилоо


"Токио 2020" Зуны Паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 6 төрөлд 11 тамирчин оролцох эрх авсан. Өнөөдөр буюу 2021 оны 08 дүгээр сарын 20 ны өдөр Байт харваа, Хөнгөн атлетик, Жүдо бөхийн төрлүүдийн тамирчид, дасгалжуулагчид шүүгчид зэрэг хүмүүсээс бүрдсэн эхний ээлжийн баг Япон улсыг зорилоо.
Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч Агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюики, Үндэсний паралимпын хорооны төлөөлөгчид хүрэлцэн ирж амжилт хүсэн баг тамирчдаа үдэн гаргалаа.

Нийт баг тамирчидадаа амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.