Мэдээ

“ТОКИО-2020” ЗУНЫ ОЛИМП, ПАРАЛИМПЫН НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ..


МонголУлсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамдспортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчиноролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамдбэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсонтамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд засгийн газрын мөнгөн шагнал, батламжийггардуулсан бол өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир,спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.



Уулзалтад Токио-2020 паралимпын наадмын алтан медальт, гавьяаттамирчин  Э.Содномпилжээ, Токио-2020олимпын наадмын мөнгөн медальт,Жүдо бөхийн Үндэсний шигшээ  багийн тамирчин С.Моллай, Токио-2020 олимпыннаадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийнтамирчин М.Уранцэцэг, Токио-2020олимпын наадмын хүрэл медальт,Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар нар оролцлоо. 

Токио-2020Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчинБ.Болортуяагийн хувьд ДАШТ-доролцохоор Норвегийн Осло хотыг зорьсон тул эзгүй байлаа. 


Уулзалтынүеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлэхдээ” “Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадмын бэлтгэл ажилд спортхолбоодоо дэмжин ажиллаж, хамтдаа  Монгол Улсын Төрийн дууллыголимпынтэнгэрт олон удаа эгшиглүүлэхийн төлөө хамтдаахичээцгээе”  гэж онцоллоо.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.