Мэдээ

“STEPPE ARENA” МӨСӨН ОРДОН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.


Монголд анх удаа олонулсын стандартхангасан битүү дээвэртэй“Степпе Арена мөсөн өргөө” -ний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.  

Арена мөсөн өргөө нь ашиглалтын 7800 м.квталбайтай, 2600 үзэгчийнсуудалтай, шүүгч,тамирчдын хувцас солих таван өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхөрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүнийбагтаамж бүхий хурал, уулзалтын танхимуудтай.  Мөсөн талбай нь олон улсын стандарт буюу 60х30 метрийн хэмжээтэй.



"Мөсөн өргөө" төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч нь "Степпе Арена" ХХК-ийн ТУЗ-ын даргаП.Цагаан  бөгөөд бүтээн байгуулалт 2019хавар эхэлж байсанюм. Тодруулбал Монголынанхны битүү ордон барих шавыг 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Шинэ яармаг”хороололд тавьж барилга угсралтын ажил дөрөвдүгээр сарын 15-нд эхэлж байжээ.


Нээлтийн үйл ажиллагаандМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон бусад албаныхан оролцож, хоккей, урангулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төрлийн үзүүлэх тоглолт болон урлаг соёлынарга хэмжээ зохион байгуулагдлаа.


"Мөсөн өргөө" төслийг санаачлагчП.Цагаан  нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлэхдээ:  “Бүтээн байгуулалтаа шавтавин эхлүүлж байсан нь саяхан мэт санагдаж байна. Тэр цагаас хойш 898 хоногцаг наргүй зүтгэсний хүчинд өнөөдөр мөсөн өргөөнийхөө нээлтийг хийж байна.Хөлдөө коньки /тэшүүр/ углаж үзсэн хүн бүрийн мөрөөдлийг биелүүлнэ гэсэнамлалтдаа хүрсэндээ баяртай байна” гэж баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.  

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.