Мэдээ

Спортын салбарынхан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин  Биеийн тамир, спортын улсын хороо, Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Үндэсний шигшээ багийн тамирчид, Спортын холбоодын төлөөлөл, Налайх дүүргийн Шинэ цэнгэлдэх хүрээлэн орчимд 2021 оны 10 дугаар сарын 08-нд 982 ширхэг мод тарьж өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

            “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд биеийн тамир, спортын салбарынхан тэргүүлэн оролцож  бүх нийтийг мод тарих үйлсэд  уриалах, салбарын нэр бүхий төгөл бий болгон улс орноо ойжуулах үйлсэд нэгдэн ажиллалаа.













Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.