Мэдээ

"Би чадна" сэдэвт өдөрлөг зохиогдоно.

"Би чадна" сэдэвт өдөрлөг зохиогдоно.
Мэдээ

Хараагүй иргэдийн дунд Үндэсний спортын тоглоом наадгайг сурталчлах  “Би чадна” сэдэвт өдөрлөгийг 2019 оны  6 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагаас Харааны бэрхшээлтэй Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн спорт зааланд зохион байгуулна. Өдөрлөгөөр үндэсний спортын тоглоом наадам ширээний шагаа, шагай шүүрэх, морь уралдуулах, сур харвах гэсэн төрлүүдээр зохион байгуулна. Өдөрлөгт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, харааны бэрхшээлтэй иргэдийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын 116 дугаар сургууль, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх үйлдвэр, Бэст массажийн төвүүд зэрэг байгууллагуудын сурагч, оюутан, залуучууд, ажилчин, албан хаагчид хамрагдана.“Би чадна” сэдэвт өдөрлөгийн нээлтийн ажиллагааг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11.00 цагт зохион байгуулна.Үйл ажиллагааг Монголын үндэсний ширээн шагаан спорт холбоо, Монголын үндэсний сурын холбооноос томилогдсон шүүгчид удирдан явуулна.Өдөрлөгт шагналт байрт шалгарсан оролцогчдод ЗГХА-БТСГ-аас спортын хэрэглэлээр шагнаж урамшуулна.

Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.