“Олимпизм-спорт-бие бялдарын хүмүүжил” сэдэвт үндэсний цахим чуулга уулзалтмаргааш 10:00 цагт болно. Энэ арга хэмжээг Биеийн тамир, спортын улсын хороо,Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын үндэсний олимпын хорооноос зохионбайгуулж буй юм. Хэлэлцэх асуудал арвин байх нь лавтай. Уулзалтын хүрээнд олимзмба спорт, бие бялдарын хүмүүжлийн ажилд тулгамдаж буй асуудлыг онол, арга зүй,практикийн талаас хэлэлцэж, тодорхой үнэлэлт, дүгнэлт гаргах, харилцануялдаатай хөгжүүлэх, өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах ач холбогдолтойгцохон тэмдэглэе. Уулзалтанд аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтсийнудирдлага, арга зүйч, мэргэжилтэн болон аймаг, дүүргийн Биеийн тамир, спортынгазрын удирдлага, мэргэжилтэн, дасгалжуулагч, олимпын зөвлөлийн удирдлага аргазүйчид оролцоно. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль болон Олимпын танхмынзахирал, арга зүйч, биеийн тамирын багш, Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортындунд сургуулийн удирдлага, багш, дасгалжуулагч, спорт клубуудын багш,дасгалжуулагч, цэрэг хүчний биеийн тамир, спортын байгууллагын удирдлага, багш,дасгалжуулагч, эрдэмтэн, судлаачид хамрагдах юм байна. Энэ үеэр БТСУХ-ны даргаЦ.Шаравжамц, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, МҮОХ-ны ерөнхийлөгчийнүүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар нарын хүндтэй хүмүүс оролцож, үг хэлнэ. Үүнийараас БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Биеийн тамир, спортынулсын хорооноос явуулж буй бодлого ба арга хэмжээнүүд”, МҮОХ-ийн ерөнхийлөгчЧ.Зоригтбаатар “Монгол Улсын биеийн тамир, спорт ба олимзмын тулгамдсанасуудлууд” зэрэг итгэлүүд тавигдана
Биеийн тамир, спортын улсын хороо
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.