Мэдээ

"Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх" номын нээлт болов

Монгол-БНХАУ дипломат харилцаа тогтоосон 73 жилийн ойн хүрээнд хятад судлаач Х.Баатархүү “Монгол-Хятадын биеийн тамир, спортын харилцааны түүх” нэртэй гэрэл зургийн ном хэвлүүлэн гаргалаа. Номын нээлт өчигдөр болжээ. Хоёр улсын биеийн тамир, спортын салбарын 70 орчим жилийн түүхийг дэлгэн харуулсан 360 орчим ховор гэрэл зураг багтаасан сод бүтээл болсон байна. Энэхүү ном олны хүртээл болсноор шинжлэх ухааны эргэлтэд орохын сацуу хоёр талын спортын салбарын хамтын харилцаанд дэмжлэг болох нь лавтай. Ном бүтээх үйлсэд хятад судлаас Х.Баатархүүгээс гадна Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат болон соёлын гавьяат зүтгэлэн Ж.Отгонцагаан нар хувь нэмрээ оруулсныг онцолж дурдах нь зүйтэй санагдана. Монгол-Хятадын биеийн тамир, спортын салбарын он удаан жилийн хамтын ажиллагааны үр дүнд манай улсад БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Спортын төв ордон, “Буянт-Ухаа” спортын ордон барьж өгч, тамирчид маань тав тухтай орчинд бэлтгэл сургуулилт хийх таатай боломж бүрдсэн билээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.