Мэдээ

Монголын жүдочид Парисын их дуулгад гуравдугаар байрт орлоо

Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн их дуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, манай жүдочид амжилт арвин үдлээ. Өчигдөр тэмцээний +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл түрүүлсэн бөгөөд алтан медальд хүрэх замдаа Франц, Финланд, Япон, Азербайжаны жүдочдыг ялсан юм. Тэр их дуулга тэмцээний +100 кг-ын жинд түрүүлсэн анхны жүдоч болсон. Мөн Монголын жүдочдын Парисын их дуулгаас 46 дахь медаль, ес дэх алтан медаль болов. Монголын баг тус тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.