Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнөөдөр БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон боксын U22 Азийн АШТ-д бахдам амжилт байгуулсан баг бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ. Ёслолд багийн ахлагч М.Баянмөнх, дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нараас гадна тэмцээнд өндөр амжилт байгуулж, хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн тамирчид хүрэлцэн ирлээ. Тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод болоход 12 орны 109 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медаль хүртэж, 57 кг-ын жинд М.Намуун, 63 кг-д М.Цэцэгдарь нар мөнгөн медаль хүртсэн бол 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 60 кг-д Б.Буяндалай, 63.5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 75 кг-д Б.Гантулга нар хүрэл медаль хүртжээ. Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц баг, тамирчдад амжилт хүсч, тамирчдын бэлтгэлийн төв байгуулах тухай баярт мэдээг дуулгасан юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.