Мэдээ

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд Дархан-Уул аймгийн аж ахуй нэгжүүд хамгийн идэвхтэй байна

 

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 24 дэх өдрөө болов. Өнөөдөр улсын хэмжээнд 12.773 иргэн, 250 спорт заал, 17 фитнесс, дөрвөн гадаа талбай, таван клуб, 193 чийрэгжүүлэх танхим, 10 соёлын төв, нэг усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдсан байна. Мөн 315 байгууллага энэхүү аяныг дэмжжээ. Онцолж хэлэхэд, Дархан-Уул аймгийн хэмжээнд 10 спорт заал, дөрвөн фитнесс, 32 чийрэгжүүлэх танхим, 51 байгууллагыг хамруулж чаджээ. Энэ нь улсдаа тэргүүлэх үзүүлэлт юм. “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл тус аймгийн 12.524 иргэн биечлэн ирж идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдсан байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.