ЮНЕСКО-гийн Нарийн бичгийн дарга нарын газраас Биеийн тамир, спортын улсын хорооны төлөөлөлтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ЮНЕСКО-гийн мониторингийн баг, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн төлөөлөл оролцлоо. ЮНЕСКО-гоос Монгол Улсын 2020-2021 оны “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвец”-ийн үндэсний хэрэгжилтийн тайлангийн дагуу мэдээлэл хүргэж, манай улсын Засгийн газрын зүгээс 2021 оноос хойш допингийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллахаар тогтлоо. Түүнчлэн Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс ЮНЕСКО-гийн “Спорт дахь допингийн эсрэг сан”-гаас 2022 онд санхүүжуулж буй “Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.