Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд “Өртөөт марафон 2020” биеийн тамирын үйл ажиллагаа 4 бүсэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Өнгөрсөн сард "Налайх 2020", “Сэлэнгэ 2020” өртөөт марафонд нийт 65 багийн 260 иргэн хамрагдсан бол марафоны хамгийн сүүлчийн гараа “Ховд-2020” өртөөт марафон 2020.11.07-ны өдөр Ховд аймаг, Ховд хотод зохион байгуулагдаж 34 багийн 140 орчим иргэн, хөгжөөн дэмжигчдийн хамтаар оролцлоо.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр идэвхтэй хичээллэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх зорилготойгоос гадна нутаг орныхоо түүхэн дурсгалт газрууд, хөшөө дурсгал, бүтээн байгуулалт зэргийг сурталчлах давхар ач холбогдолтой юм.
"Ховд-2020" өртөөт марафон 21-35, 36-50 насны 2 ангилалд явагдаж шилдэгүүдээ шалгарууллаа.
21-35 насны ангилалд
- Нэгдүгээр байрт: Г.Мөнхболд ахлагчтай Зэвсэгт хүчний 123-р анги
- Хоёрдугаар байрт: Э.Даваажамц ахлагчтай Зэвсэгт хүчний 123-р анги
- Гуравдугаар байрт: Б.Батзориг ахлагчтэй Зэвсэгт хүчний 123-р анги
26-50 насны ангилалд
- Нэгдүгээр байрт: Г.Отгонцоож ахлагчтай “Бүсийн оношлогоо эмчилгээний төв”
- Хоёрдугаар байрт: Х.Баярхүү ахлагчтай “Цаст Алтай” цогцолбор сургууль
- Гуравдугаар байрт: М.Биндэрьяа ахлагчтай 5-р цэцэрлэг тус тус шалгарлаа.
Шилдэг спортлог байгууллагаар:
- Хурандаа Х.Энхболд захирагчтай “Зэвсэгт хүчний 123-р анги”
- Ш.Ариунжаргал даргатай “Хөгжимт драмын театр” тус тус шалгарлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.