Мэдээ

Спортын салбарын эрдэмтэд чуулав


Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс спортын салбарын эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэгийг өнөөдөр зохион байгуулав. Уулзалтад БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг болон спортын салбарын 32 эрдэмтэн, судлаач хүрэлцэн ирж тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцлоо.

Энэхүү арга хэмжээнд САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг “ОХУ, БНСУ-ын спортын шинжлэх ухааны институттай хамтын ажиллагааг өрнүүлэхийн сацуу дотоодын их дээд сургуулиудын боловсон хүчний нөөц, материаллаг баазад тулгуурлан судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг давтан сургах чиглэлээр ажиллаж буйгаа” онцлов. Спортын салбарын эрдэмтдийн уулзалт цаг үеэ олсон, үр дүнтэй болохыг оролцогчид онцгойлон дурдаж байна.

Арга хэмжээний үеэр БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл хэлсэн үгэндээ “Спортын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, туршилтын ажлыг сайжруулахад төрийн зүгээс удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт гэсэн чиглэлээр дэмжлэг үзүүлэх боломжтой. Эдгээр дэмжлэгийг дараах хоёр журмын хүрээнд үзүүлнэ. Удирдлага зохион байгуулалтын дэмжлэг нь судалгаа, шинжилгээ, туршилтын ажил хийх асуудлын талаар шийдвэр гаргах, судалгааны ажлын ач холбогдлыг харгалзан судалгаа хийх ажлыг зохион байгуулах, орон нутгийн биеийн тамир, спортын байгууллага, ажилтан хууль тогтоомжийн хүрээнд боломжтой дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах чиглэл өгнө.

 Санхүүжилтийн дэмжлэг нь судалгааны ажил хийх асуудлын талаар шийдвэр гарган гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг гэрээний дагуу олгоно. Эрдэмтэн, судлаач нарын хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтын ажлаас гарсан үр дүнг практикт нэвтрүүлж, Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөгжил, чадавхжуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа” онцоллоо. Харин эрдэмтдийн зүгээс САУЭШТ-ийн дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулах санал гаргаж байна. Мөн судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэлээ тодорхой болгож, төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой хэмээв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.