Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд Монголын явган алхалтын холбооны найман гишүүн “4 аймаг, 400 км” алхалтыг хийж байна. Алхалтаа Завхан аймгаас эхлүүлсэн бөгөөд Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн нутгаар алхах аж. Багийн бүрэлдэхүүнд спортын мастер Э.Чойсүрэнгийн удирдлага дор Ц.Баярхүү, С.Батболд, Ж.Тулга, Г.Алтансүх, Б.Гантулга, У.Мөнгөнцэцэг, Л.Мөнзул нар багтжээ. Багийн ахмад нь 51 настай бол залуу нь 23 настай. Тэд энэ сарын 10-нд алхалтаа эхлүүлсэн бөгөөд өдгөө Баянхонгор аймгийн нутагт яваа хэмээн албаны хүн мэдээлж байна. Алхалтын явцад цасан шуурга, хүчтэй салхи, хадан хясаа, хөр цас гээд бэрхшээл цөөнгүй тулгарсан гэнэ. “4 аймаг, 400 км” алхалтын бариалах газар нь Архангай аймгийн Цэцэрлэг хотод энэ сарын 21-нд хүрэхээр төлөвлөсөн юм байна.
Алхалтын маршрут
Дөрөвдүгээр сарын 10-нд 30 км алхалт-Ширээ уул
Дөрөвдүгээр сарын 11-нд 40 км алхалт-Цэцэрлэгийн гол
Дөрөвдүгээр сарын 12-нд 30 км алхалт-Завхан гол
Дөрөвдүгээр сарын 13-нд 30 км алхалт-Ямаат уул
Дөрөвдүгээр сарын 14-нд Тайган нуурын хормой
Дөрөвдүгээр сарын 15-нд 30 км алхалт-Шилүүстэйн голын бэлггэх булаг
Дөрөвдүгээр сарын 16-нд 25 км алхалт-Хүрээмарал сум
Дөрөвдүгээр сарын 17-нд 50 км алхалт-Их тамир сумын хийдийн дугуй туурь
Дөрөвдүгээр сарын 18-нд 50 км алхалт-Тамирын гол
Дөрөвдүгээр сарын 19-нд 50 км алхалт-Тамирын гол
Дөрөвдүгээр сарын 20-нд Архангай цэцэрлэг хот
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.