Мэдээ

“Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах нь” төслийн хүрээнд сургалт зохион байгууллаа


ЮНЕСКО-ийн “Спорт дахь допингийн эсрэг сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Спортын холбоодын допингийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах нь” төслийн хүрээнд төвийн бүсийн сургалт Говьсүмбэр аймагт болов. Энэ сургалтад долоон аймаг (Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)-ийн Биеийн тамир, спортын газрын албан хаагч, дасгалжуулагч, спортын холбоодын дасгалжуулагч, өсвөрийн шигшээ багийн тамирчин гээд 110 хүн хамрагдлаа. Допинг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх арга зам, допинг хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн боловсролын хөтөлбөрүүд, допингийн шинжилгээ сэдвээр Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн зөвлөх эмч Ч.Насанбат, Нийгэм дэх допингийн нөлөөлөл, тамирчдын зан байдалд допингийн нөлөөлөл сэдвээр Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Эрдэм шинжилгээний албаны дарга Б.Батцэнгэл, Олон улсын болон дотоодын допингийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд торгууль, хариуцлага хүлээлгэх, допингийн эсрэг хууль тогтоомж, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлэг допингийн хорооны гишүүн Н.Цогтсайхан, Хориглосон бодис, арга түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, эмчилгээний зорилгоор чөлөөлөх стандартын талаар Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн анагаах ухааны албаны дарга М.Булган нар илтгэл тавьлаа. Сургалтаар орон нутагт ажиллаж буй Биеийн тамир, спортын газрын албан хаагч, дасгалжуулагч, спортын холбоодын дасгалжуулагч, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нар, өсвөрийн шигшээ багийн тамирчдад допингийн эсрэг мэдлэг, мэдээлэл олгох, хандлагыг сайжруулах, олон улсын болон дотоодын тэмцээн уралдаанд оролцогчдод допингийн эсрэг үйл ажиллагааны талаар болон допингийн хориотой бодис,тэдгээрийн хор нөлөөний талаар мэдлэг олгосон ач холбогдолтой сургалт болж өндөрлөлөө.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.