Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо, “Гранд Чайна” ХХК-наас хамтран зохион байгуулсан “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом” өртөөт марафоны шагналыг гардууллаа. Шагналыг Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга болон “Гранд Чайна” ХХК-ны ерөнхий нарийн бичгийн дарга Чэн Вэй, тус компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер М.Лхагвамандах нар “А” ангилалд тэргүүн байр эзэлсэн С.Сэрчмаа, Б.Баярсайхан, “С” ангилалд түрүүлсэн З.Нина, Б.Вандан-Очир, “D” ангилалд тэргүүн байр эзэлсэн Б.Мөнгөнсоёмбо, Ж.Бэгзсүрэн нарт мөнгөн шагналыг олгож, тамирчдад амжилт хүслээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.