Мэдээ

“ЭНХИЙН ГҮЙЛТ-22 МОНГОЛ ОРОНД”


Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах зорилгыг агуулсан “Энхийн гүйлт” тавдугаар сарын 14-нөөс долдугаар сарын 7-нд болно.Энэхүү гүйлтэд АНУ, ОХУ, Унгар, Австрали, Нидерланд, Шинэ Зеланд улсын гүйгчид оролцохоо мэдүүлжээ. “Энхийн гүйлт”-ийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, 21аймаг, 108 сумын нутаг дэвсгэрээр нийт 7250 км замыг туулах юм байна. Энэ зайг 54 хоногт туулна гэв. “Энхийн гүйлт” нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох үндсэн зорилгын хүрээнд өрнөнө. Гүйгчид галт бамбарыг буухиалах (хүлээн авч, үдэн гаргах) явцдаа сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эвнэгдэл надаас эхтэй” уриан дор эв найрамдал, нөхөрлөл хамгаас чухал болохыг таниулах юм. “Энхийн гүйлт” нь 35 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд 160 гаруй орноор аялажээ. Олон улсын Энхийн гүйлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс дэмжин ажиллаж байна.  


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.