Мэдээ

МУИС Универсиад наадмын аварга болов


Монголын оюутны спортын Универсиад наадам гурван сарын турш өрнөж, хаалтын үйл ажиллагаа Спортын төв ордонд боллоо. V наадам 2020 оны аравдугаар сард нээлтээ хийсэн ч коронавирусний халдварын улмаас бараг хоёр жил завсарласан юм. Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, жүдо, чөлөөт бөх, гандбол, тэквондо, ширээний теннис, шатар, чийрлидинг гэсэн спортын 10 төрөлд өрсөлдснөөс МУИС-ийн багийн дүнгээр тэргүүлж 10 сая төгрөгийн эзэн болов. МУИС-ийн оюутан тамирчид “Универсиад”-аас 63 алт, 4 мөнгө, 34 хүрэл, нийт 101 медальтай хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлсэн. Тэгвэл хоёрдугаар байрт “Их Засаг” Олон улсын их сургууль, гуравт “Мон-Алтиус” БТДС, дөрөвт ҮБТДС, тавд ШУТИС, зургаад АШУҮИС, долоод ХААИС, наймд МУБИС тус тус оров.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.