Мэдээ

Хөдөлмөрийн баатарууд бүрэн автомат ор хандивлалаа


Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд өнөөдөр (6.3-нд) спортын эмчилгээний зориулалттай хоёр ор хандивлах арга хэмжээ болов. Уг ор нь Япон улсад үйлдвэрлэгдсэн өдрийн эмчилгээний бүрэн автомат тоног төхөөрөмж юм. Энэхүү хоёр орыг паралимпын наадмын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван удаагийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигт гардуулан өглөө. Тус орыг хандивлах үйлсэд Э.Содномпилжээгээс гадна Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, С.Батцэцэг, М.Уранцэцэг нар хандив өргөсөн байна. “Парис-2024” зуны олимпын наадмын өмнө энэхүү тоног төхөөрөмжийг хандивласан нь шигшээ багийн тамирчдад зүй ёсны дэмжлэг болох нь лавтай. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.