Биеийн тамир, спортын улсын хорооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр (6.20-нд) төрийн дээд одон медаль гардуулах ёслол боллоо. Монгол-ОХУ-ын хооронд жүдо бөхийн түншлэл, спортын хамтын ажиллагааг өргөтгөн гүнзийгүүрлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шагдарын Гансүхэд Алтан гадас одонгоор шагнаж урамшуулсан байсныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан гардуулан өгч, баяр хүргэлээ. Ш.Гансүх нь ОХУ-ын Бүгд найрамдах Якут улсын Биеийн тамир, спортын сайдын дэргэдэх Спортын төрөлжсөн сургуульд 14 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд ОХУ-ын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд түүний бэлтгэн гаргасан шавь нар алт, мөнгө, хүрэл медаль цөөнгүй хүртэж, жиү жицү бөхийн төрөлд тив, дэлхийн медальтан олноор төрөн гарсан нь Ш.Гансүхийн багшлах ур чадвартай салашгүй холбоотой юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.