Мэдээ

Д.Жаргалсайхан дарга БНСУ-ын Спортын шинжлэх ухааны институтын ерөнхийлөгч Нам Ён Шинийг хүлээн авч уулзлаа

 

ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооноос өчигдөр БНСУ-ын Спортын шинжлэх ухааны институттай биеийн тамир, спортын салбарт спортын эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, нийтийн биеийн тамирын хөгжил, үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн сорил, анализ, иргэдийн бие бялдарын түвшин тогтоох сорилын мэдээлэл технологи, менежмент, цахим системийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгуулав. Уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг нарын албаны хүмүүс оролцлоо. Харин БНСУ-ын талаас Спортын шинжлэх ухааны Институтын ерөнхийлөгч Нам Ён Шин, Эрдэм шинжилгээ, судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга И Чэ Хуан,Спортын бодлогын судалгааны хэлтсийн дарга Ким Гуан Ил, Спортын шинжлэх ухаан, судалгааны хэлтсийн дарга Ким Сан Хүн нарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирж, санал солилцсон юм. Энэ үеэр дараах асуудлыг хөндөн ярилцлаа.

-БНСУ-ын жишиг хөтөлбөр “Иргэдийн бие бялдрын сорилын 100 төв”-ийг Монголд шат дараатайгаар байгуулах ажлын хүрээнд мэргэжил арга зүй, эрдэм шинжилгээ,судалгааны чиглэлд цаашид төлөвлөгөө гарган хамтран ажиллах

-Спортын шинжлэх ухааны чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурал, форум, олон улсын сургалт, семинарыг хамтран зохион байгуулах

-Эрдэм шинжилгээний ажилтан, спортын эмч нарыг богино хугацаанд цахим болон биечилсэн сургалтад хамруулах саналыг Спортын шинжлэх ухааны институтийн хувьд хүлээн авч холбогдох судалгааг хийж, төлөвлөгөө гарган ажиллах

-Хоёрорны эрдэмтэн судлаачдын судалгааны ажил, түүний үр дүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг солилцох ажлыг эхлүүлэх

-САУЭШТ-ийнзүгээс тамирчдаас сорил тест авах тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тавьсан саналыг Спортын шинжлэх ухааны институт хүлээн авч тодорхой хугацаанд ашиглагдаж байсан тоног төхөөрөмжийн судалгааг гарган боломжит тоног төхөөрөмжийг САУЭШТ-д өгөх

-Спортын шинжлэх ухааны чиглэлийн төсөл хөтөлбөрийг БНСУ-ын Спортыг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг ОDA-олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.  

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.