Мэдээ

Чөлөөт бөхийн УАШТ-д "Хасу-Мегастарс", "Алдар" спорт хороо тэргүүлэв


Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 28-29-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болов. Тэмцээний эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 164 оноогоор тэргүүлж, гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 133 оноогоор удаалж, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа дасгалжуулагчтай МУБИС 102 оноогоор гутгаар байрт оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 187 оноогоор алт, спортын мастер С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 167 оноогоор мөнгө, ОУХМ “Хилчин” спорт хороо 135 оноогоор хүрэл медаль хүртлээ.

 

Эрэгтэйчүүдийн

1. Занданбудын Занабазар (Хилчин)

2. Нармандахын Насанбуян (Хасу-Мегастарс)

3. Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)

3. Батжаргалын Төгс (МУБИС)

61 кг:

1. Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

2. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

3. Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)

3. Энхбатын Энхболд (Аваргууд)

65 кг:

1. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар)

2. Төмөр-Очирын Тулга (Хүч)

3. Эрдэнэбатын Төгсжаргал (Хасу-Мегастарс)

3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)

70 кг:

1. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс)

2. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (Баянхонгор)

3. Гансүхийн Бэгзжав (Алдар)

3. Шинэбаярын Дэлэг (Хилчин)

74 кг:

1. Олонбаярын Сүлдхүү (Алдар)

2. Болдбаатарын Сандуйжадамба (Хилчин)

3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)

3. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)

 79 кг:

1. Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)

2. Батмөнхийн Намбардаваа (Төгс)

3. Баясгалангийн Бат-Эрдэнэ (МУБИС)

3. Төмөрбаатарын Дэмчигдорж (Өвөрхангай)

86 кг:

1. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

2. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)

3. Мэндбилэгийн Тэмүүжин (Хангарьд)

3. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

92 кг:

1. Ганбаатарын Ганхуяг (Алдар)

2. Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

3. Баасандоржийн Цэрэндаш (Их шавь)

3. Баатарын Нямбаяр (Приус центр)

97 кг:

1. Өлзийсайханы Батзул (Хангарьд)

2. Ганцоожийн Машидравжих (Хангай-Хайрхан)

3. Эрдэнэтуяагийн Уугангэрэл (Сүлд)

125 кг:

1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

2. Энхтүвшингийн Батмагнай (Алдар)

3. Чинбатын Алтангэрэл (Хилчин)

3. Цогтбаярын Мөнхбаяр (Хилчин)

 

Эмэгтэйчүүдийн 50 кг:

1. Долгоржавын Отгонжаргал (Баянхонгор)

2. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)

3. Бямбасүрэнгийн Мөнхнар (Алдар)

53 кг:

1. Батхуягийн Хулан (Аврагч)

2. Нандинцэцэгийн Анударь (Хилчин)

3. Чинболдын Отгонтуяа (Алдар)

55 кг:

1. Ганбаатарын Отгонжаргал (Алдар)

2. Батбаатарын Энхцэцэг (Хилчин)

3. Мөнхболдын Дөлгөөн (Налайх)

3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар)

57 кг:

1. Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

3. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)

59 кг:

1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Баянхонгор)

2. Баатаржавын Шоовдор (Аврагч)

3. Баярын Лхам (Архангай)

Эмэгтэйчүүдийн 62 кг:

1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

2. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

3. Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг:

1. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор)

2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Баянхонгор)

3. Баяраагийн Майцэцэг (Аваргууд)

68 кг:

1. Энхсайханы Дэлгэрмаа (Хүч)

2. Зоригтын Болортунгалаг (Хилчин)

3. Алтансүхийн Даваажаргал (Налайх)

72 кг:

1. Энх-Амарын Даваанасан (Алдар)

2. Баярбаатарын Сарнай (Налайх)

3. Энхбаярын Цэвэгмэд (Алдар)

76 кг:

1. Ганбатын Ариунжаргал (Алдар)

2. Ган-Очирын Уртнасан (Хилчин)

3. Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.