Мэдээ

БОКСЫН ОЛОН УЛСЫН БЭЛТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Төв аймгийн Батсүмбэр сумын “Champions camp” спортын бэлтгэлийн төвд  2022 оны 2022 оны 07 дугаар 07-21-ний өдрүүдэд БНХАУ, БНСУ, Монголын боксын баг тамирчдын Олон Улсын хамтарсан бэлтгэл сургуулилт эхэллээ.


Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй гурван орны боксын Үндэсний шигшээбагийн тамирчдын бэлтгэл сургалтын үйл ажиллагаатай өнөөдөр Биеийн тамир,спортын Улсын хорооны дарга Д.Жаргалсайхан биечлэн очиж танилцлаа. Тэрээр бэлтгэл сургалтын заал танхим, амьдарч байгаа газар, хоол ундны нөхцөл байдлыг шалган, Монголын баг тамирчидтай уулзалт хурлыг зохион байгуулж, тамирчны сахилга бат, ёс зүйг сахих захиа даалгавар өгч, 2024 оны олимпод эртнээс зорилготой бэлтгэн, гадаадын баг тамирчдаас ихийг сурч мэдэн, өөрсдийн ур чадварыг дээшлүүлэхийг хүссэн байна.


Энэ удаагийн бэлтгэлд БНХАУ-ын шигшээ багийн тамирчид 52 хүн, БНСУ-ын шигшээ баг 32 хүн, Монгол Улсын баг тамирчид 50 хүний бүрэлдэхүүнтэй тус тус оролцож байгаа бөгөөд тус төвийн материаллаг баазыг түшиглэн ийнхүү олон улсын хамтарсан бэлтгэлийг БТСУХ-ны хөрөнгө санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын боксын холбоо удирдан зохион байгуулж байгаа юм.

Олон улсын энэхүү бэлтгэлд олимп, дэлхий, тив, олон улсын тэмцээний аварга тамирчдаас гадна үндэсний шигшээ багторох өсөх ирээдүйтэй залуу тамирчид  ч дуудагдан оролцуулжээ.


 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.