Мэдээ

Мэндчилгээ


ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

 БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ

ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт иргэд, тамирчид, дасгалжуулагч нараа, 

Монголчууд бид эрт дээр үеэсээ өөрсдийн түүх соёлоороо бахархах, үндэсний спортоо уламжлал болгон хөгжүүлж ирсэн түүхтэй ард түмэн билээ. Монголын үндэсний спорт, тоглоом наадгайн өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэн хадгалуулах, ёс заншлаа дээдлэн хөгжүүлэх үйлсэд өөрсдийн оюун ухаан,хүч чадлаа зориулан зүтгэж буй үндэсний спортын зүтгэлтнүүд, тамирчид, ард иргэд та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.

 Хүчит бөхчүүд, эрхий мэргэн харваачид, уяачид өөрсдийн мэдрэмж, уламжлалт арга барилаараа бяр тэнхээ, цэц мэргэн, уяа сойлгоо тааруулж хүүхэд балчир наснаасаа хичээллэдэг нь үндэсний уламжлалт спортын гайхамшиг, бахархал оршдог билээ.

 Монгол Улсын Засгийн газрын  2018 оны 183 дугаартогтоол, “Монголын үндэсний спортын VII наадам”-ыг орон даяар хоёр үе шаттайгаар  зуны спортын 13 төрөл, өвлийн спортын хоёр төрөл нийт 15 спортын төрлөөр аймаг, дүүргийн анхан шатны тэмцээнээс шалгарсан 2,000 гаруй шилдгүүд шигшээ тэмцээнд оролцохоор хуран цуглаад байна.

  Энэ оны хоёрдугаар сарын 18-20-нд болсон Монголын үндэсний спортын  өвлийн төрлийн шигшээ тэмцээнд 21 аймаг, есөндүүргийн 426 тамирчид оролцсоноос, мөсний шагайн харваанд 126 харваач, мөсний сурын харваанд 300 харваач хурд хүч, цэц мэргээ сорин өрсөлдөн шилдгүүд ньтодорсон юм.

Өвөг дээдсээс хойч үе бидэндээ нандигнан хадгалж, уламжлуулж үлдээсэн үндэсний спорт, тоглоом наадгай, тоглоомуудыг сэргээн баяжуулж, энэхүү соёлын биет өвийг үр хүүхдэдээ уламжлуулан, хөгжүүлэх нь БТС-ын байгууллагын эрхэм чухал зорилт юм. 

Соёл, уламжлалаа дээдэлдэг иргэд маань  энэхүү уламжлалт наадмын үйл ажиллагааг дэмжин идэвх санаачилгатай оролцож байна. Тамирчид та бүхэн эр бяр, оюун ухаан,авхаалж самбаагаа уралдуулан сайхан наадна гэдэгт итгэлтэй байна.

       Табүхэндээ бөх нь бяртай, морь нь хурдан, оноо мэргэн, хараа хурц байхыг ерөөж,үндэсний спортын  наадамдаа өргөнөөр оролцохыг уриалж байна. 

                                                 Хүндэтгэсэн:

                      ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ 

ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.