Мэдээ

"Буянт-Ухаа" спортын ордны засвар, үйлчилгээний ажилтай танилцлаа

 


Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан “Буянт-Ухаа” спортын ордны их засвар, үйлчилгээний ажилтай танилцлаа.

Энэ үеэр Буянт-Ухаа спортын ордны Захиргаа, санхүүгийн албаны дарга, ТХН-ийн дэд зохицуулагч Н.Баатаргэрэл, БНХАУ-ын талаас “Жүнгнан архитектур дизайны хүрээлэн ХХК“-ний төслийн удирдах ажилтан Ян Шао Мо, БНХАУ-ын засвар үйлчилгээний төслийн удирдагч Жао Чи нарын зэрэг албаны төлөөлөгчид байлцав. “Буянт-Ухаа” спортын ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар их засвар, хөрөнгө оруулалт 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, засвар үйлчилгээ хийж эхэлсэн. Ийнхүү 12 жилийн дараа хийгдэж байгаа их засварын ажлыг БНХАУ-ын талаас Худалдааны яам хариуцан, Монголын талаас ТӨБЗГазар, Биеийн тамир, спортын улсын хороо, Буянт-Ухааспортын ордны захиргаа хариуцан хийж байна.

Төслийн гүйцэтгэгчээр “СССС нэгдүгээр автозам инженеринг групп” компани шалгаран засварын ажлыг гүйцэтгэж байна. Засвар үйлчилгээний хүрээнд ордныих танхимын засвар, шалыг бүхэлд нь солих, хэвлэлийн бага хурлын өрөө, VIP зочдын өрөө, үзэгчдийн суудлын ард дуу шингээх хана хийх, давхар цонх хийж дулаалах, гадна орчны тохижилт, автозамтавих зэрэг олон төрлийн засварын ажил амжилттай хийгдэж байна. Энэхүү төслийн хүрээнд Монголын талаас зохих хэмжээний зардлыг гаргах үүрэг хүлээсэн бөгөөд Сангийн яаманд асуудлыг тавин шийдвэрлүүлэх, хийгдэх ажлыг цаг хугацаанд нь явуулан, ирэх оны эхний хагас жилд дуусган, ашиглалтанд оруулах талаарталууд ярилцсан байна.

Дашрамд дурдахад энэхүү ордон нь Монгол-БНХАУ-ын Засгийн газрын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд байгуулагдаж, 2010 онд ашиглалтад орсон юм.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.