Мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол болов


Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Наадмын нээлтийн ёслолд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спортын бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Жаргалсайхан, ЗГХЭГ-ын референт Г.Оюунтунгалаг, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нарын хүндтэй эрхмүүд оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.
✅Энэ үеэр Сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урдчилан сэргийлэх, спортыг дэмжих, үндэсний уламжлалт спортыг дэлхий нийтэд таниулах, тамирчдыг тив, дэлхийH төвшинд өрсөлдөх чадвартай болгон амжилтыг нэмэгдүүлэн иргэдэд үйлчлэх спортын зориулалттай барилга байгууламжийг барих талаар зорилт тусгасныг бид хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
✅Энэхүү наадмын шигшээ тэмцээнүүд онц сонирхолтой болж, уран хурц тоглолтууд гарч, спортын шударга өрсөлдөөн үзүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэг энэрэнгүй сэтгэл, зөв харилцаа, зөв хүн байхын жишгийг үзүүлэн ард түмэнд үлгэрлэсэн оюун ухаан, бие бялдарын өндөр ур чадвар шаардсан спортын олон дээд амжилтууд тогтоосон өрсөлдөөн ихтэй арга хэмжээ болно гэдэгт найдаж байна. Баг, тамирчин, дасгалжуулагч та бүхэнд спортын өндөр амжилт хүсье” хэмээн онцоллоо.
✅Наадмын нээлтэд зориулан БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан хэлэхдээ: Уг наадмыг зохион байгуулснаар хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах, наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийг болон спортын холбоодын үйл ажиллагааг дэмжих, өндөр зэрэгтэй тамирчдыг бэлтгэх, бэлтгэх, олон улс, тив, дэлхий, олимпын наадамд өрсөлдөх шилдэг тамирчдыг олж илрүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.