Мэдээ

МБАТСН: Э.Даваахүү гурав дахь алтан медалиа гардлаа


Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын олимпын 25 метрийн хурдан бууны дасгал болон 50 метрийн холимог багийн тэмцээн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилтын төвд болов. Тэмцээний 25 метрийн хурдан бууны дасгалд найман багийн найман тамирчин өрсөлдөхөд Баянзүрх дүүргийн тамирчин Э.Даваахүү түрүүлсэн бол Дорноговь аймгийн тамирчин, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат мөнгө, Увс аймгийн тамирчин О.Төгөлдөр хүрэл медаль хүртлээ.
Онцолж хэлэхэд, Э.Даваахүү тус тэмцээний гурав дахь медалиа хүртсэн ба “Универсиад наадмын аварга”, “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөж байв. Харин гавьяат дасгалжуулагч Л.Ундралтбат тус тэмцээнд өрсөлдсөн нь спорт сонирхогчдын талархлыг хүлээв.
Харин 50 метрийн холимог багийн төрөлд 14 багийн 28 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөхөд Баянзүрх дүүргийн тамирчин Н.Баяраа, О.Янжинлхам нар алтан медаль хүртсэн бол Увс аймгийн тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ, О.Есүгэн мөнгө, Дундговь аймгийн тамирчин З.Батхуяг, О.Энхсайхан нар хүрэл медалийн тавцанд гарав.
Энэ төрөлд түрүүлсэн Н.Баяраа “Лондон-2012” олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж байсан бөгөөд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм. Түүнтэй хамт алтан медалийн тавцанд гарсан О.Янжинлхам Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальтай. Тэрбээр ирэх сард ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.