Мэдээ

Ширээний теннисний медальтнууд тодорлоо


Монголын бүх ард түмний спортын XV наадамд ширээний теннисний шигшээ тэмцээн есдүгээр сарын 14-17-нд “Оч” клубт болж байгаа бөгөөд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан эрэгтэй 28, эмэгтэй 27 багийн 170 орчим теннисчин өрсөлдөж байна.
Өчигдөр эрэгтэйчүүдийн багийн төрлийн өрсөлдөөн болоход Орхон аймгийн тамирчин Ч.Нямаа, Ж.Мөнхзориг, М.Бат-Эрдэнэ нарын баг алтан медаль хүртсэн бол Хэнтий аймгийн Я.Бэгз, М.Ариунболд, Н.Энхсайхан нар дэд байр, Чингэлтэй дүүргийн С.Галбадрах, Ч.Эрдэнэбаяр, Н.Энхбаяр нар гуравдугаар байр эзлэв.
Тэгвэл эмэгтэйчүүдэд Багахангай дүүргийн тамирчин М.Ундрам, Б.Эгшиглэн, Т.Ариунтуяа нар түрүүлж, Говьсүмбэр аймгийн Г.Мөнхгэрэл, Б.Мөнхзаяа, Г.Сэлэнгэмөрөн мөнгөн медаль хүртэж, Баянхонгор аймгийн теннисчин Г.Буянтогтох, Б.Мөнхчимэг, Б.Хонгорзул нар хүрэл медалийн тавцанд гарлаа.
Тэмцээний медаль гардуулах ёслолд МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга, Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, Олон улсын шүүгч Б.Давааням нар шагнал гардуулж, Биеийн тамир, спортын улсын хорооны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхчулуун хяналт тавьж ажиллав.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.