Мэдээ

МБАТСН: Волейболын тэмцээнд Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймгийн баг түрүүлэв


Монголын бүх ард түмний спортын XV наадмын волейболын шигшээ тэмцээн өчигдөр өндөрлөж, медалийн эзэд тодорлоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллын алтан медалийн өрсөлдөөн Сонгинохайрхан-Өмнөговь аймгийн багийн хооронд болсон бөгөөд 3:1-ээр Р.Тамираа дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн баг ялалт байгуулж, Өмнөговь аймаг мөнгөн медаль хүртлээ. Харин хүрэл медалийн төлөө Хан-Уул-Чингэлтэй дүүргийн багийн хооронд болж, 3:2-оор Д.Солонго дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг хүрэл медалийн тавцанд гарав.
Медалийн төлөөх өрсөлдөөн ордон дүүрэн үзэгч дунд, ихэнх тоглолтууд таван ээлжийн тоглолтоор шийдэгдэж байлаа. Тэмцээний эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолтод Б.Даринчулуун дасгалжуулагчтай Хэнтий аймгийн баг Говь-Алтай аймгийн багийг 3:2-оор буулган аваргалав. Говь-Алтай аймгийн баг мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийн төлөө Баянгол дүүргийн баг Өвөрхангай аймгийн багийг 3:2-оор хожсоноор хүрэл медаль хүртлээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.