Мэдээ

БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан Архангай аймагт ажиллалаа

 

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайханы удирдсан гурван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  есдүгээр сарын  23-24-нд  Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ажиллаж,  тус аймагт баригдаж буй 1000 хүний суудалтай спорт цогцолбор болон барилгын ажил нь эхлээд 10 жил болж байгаа хүүхэд залуучуудын усан бассейны барилгын гүйцэтгэлтэй танилцаж, гүйцэтгэгч болон орон нутгийн удирдлагатай нь газар дээр нь уулзан хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь бүрэн дуусган ашиглалтад өгөх талаар тохиролцож, захиалагчийн зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.

Мөн Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалтай ажлын уулзалт хийж, биеийн тамир, спортын талаарх бодлого, шийдвэрийг танилцуулан тус аймагт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, нийтийн биеийн тамирын ажил,  нөхцөл байдлын талаар ярилцлаа. Орон нутгийн зүгээс  бүх талын ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. 


Архангай аймагт 120 хүүхдийн дотуур байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа 640  хүүхдийн Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн сургалтын үйл ажиллагаатай БТСУХ-ны ажлын хэсгийн гишүүд танилцаж, багш сурагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, сурлага, спортын амжилт хүслээ.

Архангай аймгийн БТСГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нийт албан хаагчдад биеийн тамир, спортын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийн аймгийн спорттын ордон, цэнгэлдэх хүрээлэн, цанын баазын ажилтай танилцав.

Мөн энэ үеэр зохиогдож байсан Ахмадын спортын наадмын хаалтын ажиллагаанд оролцон медаль гардуулан спортод амжилт гаргасан зарим багш, дасгалжуулагч нарт БТСУХ-ны Жуух бичиг, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулан өглөө. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.