ЮНЕСКО-оос Конвенцын хэрэгжилт хангалтгүй байгаа тохиолдолд баримтлах "Үйл ажиллагааны журам" болон "Үр дагаврын нөлөө" гэх хоёр баримт бичгийн талаар хэлэлцэх Ази, Номхон далайн бүс нутгийн 20 орны төлөөлөгчдийн цахим уулзалт боллоо.
Энэхүү цахим хурлаар ЮНЕСКО-оос баримтлах эрх зүйн баримт бичигт холбогдох орнуудын санал авч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.
Спортод допингийн хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын оролцогч талуудын VI ба VII дугаар хурлаар улс орнууд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь конвенын заалтуудтай үл нийцсэн, хангалтгүй байгаа тохиолдолд баримтлах "Үйл ажиллагааны журам" болон "Үр дагаварын нөлөө" эрх зүйн баримт бичгийг ЮНЕСКО-гоос боловсруулахаар шийдвэрлэсэн.
Эрх баримт бичгийн төсөлд сайжруулалт хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, эхний төслийг боловсруулж дууссан бөгөөд уг баримт бичгийн хоёрдугаар төслийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн оролцогч талуудын VII дугаар хуралд танилцуулсан.
Эрх зүйн баримт бичгийг боловсруулах ажлын хэсгээс тус баримт бичгүүдэд нэмэлт санал авах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ази, номхон далайн орнуудын Оролцогч талуудтай цахим хурал зохион байгууллаа. Тус цахим хуралдаанад Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Л.Онон нар оролцлоо. Эдгээр эрх зүйн баримт бичгүүдэд оролцогч талуудын нэмэлт саналыг тусгасан сүүлийн төслийг 2021 оны 02 дугаар сард болох товчооны уулзалтаар хэлэлцэж төслийг эцэслэх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд болох оролцогч талуудын VIII дугаар хуралдааны үеэр хэлэлцэж батлахаар ажиллаж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.