Мэдээ

ШИМАДА ХОТЫН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ШИМАДА ХОТЫН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Мэдээ

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийнтамир, спортын улсын хороо Япон улсын Шизиуока мужийн Шимада хотын удирдлагуудтайцахим уулкалт хийлээ. Уулзалтанд  Хотын орлогч дарга Үшио, Боловсролынхорооны дарга Хамада, Боловсролын газрын дарга Накано, Аж үйлдвэр, аялалжуулчлалын газрын дарга Яагава, Соёлын нөөц баялгийг ашиглах
хэлтсийн дарга Олимпийн хэлтсийн дарга Мацүмото, Олимпийн хэлтсийн багийн даргаСүгияама, Олимпийн хэлтсийг төлөөлж Като, Олимпийн хэлтсийн мэргэжилтэн Үэхара
Б.Бадмаа нар оролцлоо.

БТСУХ-ноос дэд дарга Ц.Одонбаяр, БТСУХ-ны гадаад харилцаа, мэдээллийн 
технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, БТСУХ-ны ГХМТХ-ийн  
гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Л.Онон болон Монголын олимпын боксын холбооны
Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар оролцлоо.

Уулзалтаар 2021 онд Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчдын “Токио-2020” олимпийн наадмын өмнөхбэлтгэлийг Шимада хотод зохион байгуулах талаар санал солилцлоо.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Японызасгийн газраас тогтоосон Коронавирусээс хамгаалах журмыг баримтлан хатуу чангадэглэмийн дор бэлтгэл сургуулилт зохион байгуулагдана.

БТСУХ нь Японы улсын Шимада хоттой 2016оноос хойш хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монголын баг тамирчдынолимпийн өмнөх бэлтгэлийг жил бүр амжилттай зохион байгуулж, мөн шаардлагатайхувцас хэрэглэлээр хангадаг. Түүнчлэн Япон улсад Монгол орны ёс заншлыг түгээн дэлгэрүүлэнсоёлын ажлуудыг тогтмол зохион байгуулдаг юм.

Цаашид энэхүү хамтын ажиллагаагүргэлжлүүлэх тухай ирэх 9-р сард Шимада хотын удирдлагуудтай  хэлэлцэхээр төлөвлөөдбайна.   

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.