Ажлын байрны зар
Биеийн тамир спортын улсын хороонд “Салбарын барилга, засварын төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан ажилтан”-ы ажлын байрны сул орон тоог зарлаж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Спортын салбарын барилга, байгууламж, засварын ажлын төлөвлөлт, гүйцэтгэлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай зургийн даалгавар, техникийн нөхцөлүүдийг боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Барилгын инженер мэргэжилтэй байх;
- Мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх.
ТУСГАЙ ШААРДЛАГА:
- Компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн байх;
- Төлөвлөгөө, тайлан гаргах, бичиг баримт боловсруулах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, ажилдаа хариуцлагатай ханддаг байх;
- Эерэг зөв хандлагатай байх.
Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкетын Маягт 1;
- Дипломын хуулбар.
Анкет хүлээн аваx сүүлийн огноо: 2022-10-14
Анкет хүлээн аваx хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Спортын төв ордны 312 тоот.
Холбогдох утасны дугаар: 80817035
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.