Мэдээ

Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД “УЛААНБААТАР 2023” ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООГООР ЗОЧИЛЛОО


Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар 2023“ Зүүн Азийн наадам зохион байгуулах хорооныхонтой өнөөдөр уулзаж 2023 онд болох наадмын бэлтгэл ажлын явцтай танилцав.
Уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, “Улаанбаатар Зүүн Азийн Залуучуудын наадам зохион байгуулах хороо“ ХК-ийн ТУЗ-ийн дарга, Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар оролцлоо.
“Зүүн Азийн Залуучуудын наадам нь Монгол Улсад болох гэж буй бүсийн хэмжээний спортын анхны том арга хэмжээ учраас өөрийн зүгээс онцгой анхаарал хандуулж хамтарч ажиллах болно” гэдгээ Б.Бат-Эрдэнэ сайд илэрхийлээд зогсохгүй бэлтгэл ажлын явцад тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд залуучуудын сонирхол дээр тулгуурлан спортыг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж буй спорт холбоод болон Зохион байгуулах хорооныхонд амжилт хүслээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.