Мэдээ

СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГЫН ДАГУУ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ ДУУСЛАА


Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Сул орон тооны мэдээллийг сул орон тоо гарсан өдрөөс хойш 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох байгууллагад хүргүүлэх зохицуулалттай байдаг.
Энэ дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны удирдах болон гүйцэтгэх нийт 10 албан тушаалын сул орон тооны захиалгыг 2020 оны 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, ажлын байранд тавигдах шаардлага, ангилал, зэрэглэл, холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа зэргийг нягтлан шалгасны дараа Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хаягаар зарыг нийтэлж, олон нийтэд мэдээлсэн.
Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр тусгай шалгалтыг зохион байгуулж, сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлээд байна.
Ийнхүү нэр дэвшигч бүрийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хүргүүлсэн.
Мөн түүнчлэн, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, сэтгэцийн өвчин, эмгэггүй тухай тодорхойлолтыг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд томилох юм.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.