Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо 7 хоног бүр харьяа байгууллагуудтайгаа цаг үеийн болон бусад асуудлаар цахимаар холбогдон, ажиллаж байна. Өнөөдрийн хуралд буюу 2020.12.10-ны өдөр 21 аймаг, нийслэл, дүүргийн газар, хороодын удирдлага, хүний нөөц, тайлан төлөвлөгөө хариуцсан албан тушаалтан нарын нийт 73 ажилтан, албан хаагч хамрагдлаа.
Цахим хуралд БТСУХ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Одбаатар, Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Н.Батсүх, ахлах мэргэжилтэн О.Болормаа нар оролцож Төрийн албаны үйл ажиллагаа, төлөвлөлт гүйцэтгэл сэдвээр зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Тодруулбал:
• Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах
• Хүний нөөцийн бүрдүүлэлт, сургалт арга зүй
• Хууль, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт
• Биеийн тамир, спортын улсын хорооноос 2020 онд харьяа байгууллагуудад хийсэн зөвлөн туслах үйл ажиллагааны тайлангийн зөвлөмж танилцуулах /чиглэл тус бүрээр/
• Харьяа байгууллагуудын 2020 оны үйл ажиллагааны тайланг ирүүлэх тухай тус тус зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Маргааш буюу 2020.12.11-ний өдөр Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсээс БТС-ын салбарын цахим мэдээллийн сан болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.