ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооноос Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбоотой хамтран аймаг, нийслэл дэх боловсролын бүх шатны байгууллагын биеийн тамирын болон дуу хөгжмийн багш, бүжгийн клубын багш нарт “ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН СПОРТ” сэдэвт сургалтыг цувралаар зохион байгуулж байна.
21 аймгийн багш нарын сургалтыг аравдугаар сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулахад 328 багш хамрагдлаа.
Тэд сургалтаар хөгжөөн дэмжигчдийн спорт Монгол улсад үүссэн түүхэн замнал, зорилго, агуулга, илэрхийлэл, тус спортын дасгалын техник, гүйцэтгэлд тавигдах шаардлага, тэмцээний дүрэм, шүүлт, допиинг зэрэг сэдвээр анхан шатны мэдлэг олж авав.
Энэ сургалт үүгээр дуусахгүй. Нийслэлийн багш нарт зориулсан сургалтыг арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд “Танан” төвд зохион байгуулахад Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргийн багш нар танхимаар хамрагдах бол Багахангай, Багануур, Налайх дүүргийн багш нар цахимаар оролцох юм байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.