Мэдээ

Орхон аймагт МБАТСН-ын өвлийн тэмцээн, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн болно

  

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах аймаг, хотыг шалгаруулах” гэж заасны дагуу Орхон аймаг Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI наадам, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ Биеийн тамир, спортын улсын хороонд ирүүлсэн. Энэ дагуу Биеийн тамир, спортын улсын хорооны ажлын хэсгийн бүрэлдэхүүн Орхон аймагт ажилласан юм.

Спортын салбарын хөгжил, орон нутгийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрах, өөрсдийн боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн Монголын бүх ард түмний өвлийн спортын XVI наадам, Монголын хүүхдийн спортын XII наадмын өвлийн төрлийн тэмцээнийг Орхон аймагт зохион байгуулахыг дэмжив.


Тус наадмыг зохион байгуулснаар Орхон аймагт спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох юм. Орхон аймаг бол өвлийн спортын наадмыг зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, материаллаг бааз, цаг уурын таатай нөхцөл нь давуу тал болохын сацуу улсын хэмжээний тэмцээн, уралдаан зохион байгуулсан туршлагатай билээ.

Орхон аймаг:

НЭР ДЭВШИГЧИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ, ТУРШЛАГЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:

Уул уурхайн үйлдвэр, Банк санхүү, Харилцаа холбоо, Эрүүл мэнд, Боловсрол, худалдаа үйлчилгээний, аж ахуй нэгж бүхий 107.800 мянган хүн амтай, Монгол Улсын хоёр дахь том хот

Гадаад харилцаа, дэд бүтэц хөгжсөн

Өвлийн спортын цанын бааз, тэшүүр, хоккейн талбай нь хүн амын суурьшлын бүсэд байрладаг тул өвлийн спортоор хичээллэдэг иргэд, тамирчид олон

Өвлийн спортын тэмцээн уралдаан зохион байгуулах зам, талбай нь нэг байршилд төвлөрдөг

Спортын цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн, спорт заал бүхий цогцолбортой

2020 оноос Өвлийн спортыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна.

ДАВУУ ТАЛ:

📌Нийслэл хоттой төмөр замаар холбогдсон

📌Улсын чанартай А1001 авто зам дайран өнгөрдөг

📌Улс, бүсийн чанартай уралдаан тэмцээн зохион байгуулах зам талбайтай

📌Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байсан туршлагатай

📌Цана, тэшүүрийн зам талбай тавих зориулалтын машин, тоног төхөөрөмжтэй

📌Харилцаа холбоо, мэдээлэл сурталчилгааны найдвартай сүлжээтэй

📌Төвийн бүсэд байрладаг

📌Цаг уурын нөхцөлийн хувьд таатай.

Туршлагын хувьд: Орхон аймаг өвлийн спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккейн төрлүүдээр нийт 10 удаа тэмцээн зохион байгуулж байв.

Үүнд:

-2003 онд Монголын хүүхдийн спортын III наадам,  Биатлоны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн

-2004 онд Монголын бүх ард түмний спортын 11 дүгээр наадам

-2008 онд Монголын бүх ард түмний спортын 12 дугаар наадам

-2015 онд Тэшүүрийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн

-2013, 2015, 2017, 2020 онд хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан юм.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.