Мэдээ

Монголын спортын салбар долоон гавьяатаар бүл нэмлээ

 

Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулсны 816 жил, Эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 212 зарлигаар Биеийн тамир, спортын салбарт үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулан эх орныхоо нэрийг олимп, тив, дэлхийн тавцанд дурсгасан тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол өнөөдөр Спортын төв ордны А зааланд болов. Ёслолд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нарын хүндтэйэрхмүүд оролцов.

 

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР: Гэндгээгийн Батмөнх

                                    Г.Батмөнх нь 1944 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн. 1968 оны Франц улсын Гренобль хотноо зохион байгуулагдсан Өвлийн олимпын X наадам, 1970 оны гүйлтийн цанын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон бөгөөд Монгол улсад дугуй, биатлоны спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, 50 гаруй жилийн хугацаанд биатлон, хөнгөн атлетик, үндэсний сур, бадминтоны спортын төрлөөр шилдэг тамирчид, дасгалжуулагч нарыг бэлтгэн гаргасан юм.

 

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР: Сунравын Хөхөө

                                    Сөхөө нь 1948 онд Улаанбаатар хотноо төрсөн. Хүндийнөргөлтийн спортыг Монгол улсад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд олимп, тив, дэлхийн тэмцээнд оролцсон шилдэг тамирчдыг бэлтгэн гаргажээ. Түүний шавь нараас 1977 оны Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүндийн өргөлтийн төрлөөр түүхэн дэх анхны хүрэл медалийг хүртсэн юм. Мөн эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн тамирчдыг бэлтгэж, олимпын наадамд оролцуулж байсан. Хүндийн өргөлтийн сургалт, дасгалжуулалтын талаар эрдэм шинжилгээний бүтээл туурвин, олон арван ном, сурах бичгийг гаргажээ

 

3МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧЦОЛООР: Дасрангийн Мягмар

                             Д.Мягмар нь 1949 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөнМонгол Улсын уран мэхт, зууны манлай заан Д.Мягмар нь “Хүч” спорт хорооны бөхчүүдийг олон жил үндэсний их баяр наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулан оролцуулсан. Монголын үндэсний бөхийн холбооны үүсэл, хөгжил, бэхжилт, Монгол бөхийн өргөөний бүтээн байгуулалт, Монгол бөх хэмээх их өв соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.

                              

МОНГОЛУЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Доржийн Норолхоо

                             Д.Норолхоо нь 1949 онд Улаанбаатар хотноо төрсөн. Монгол улсад спортын гимнастикийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. 1968 оны Мексик улсын Мехико хотноо зохион байгуулагдсан зуны олимпын 19 наадамд Монгол улсаа төлөөлөн спортын гимнастикийн төрлөөр оролцсон. Румын, Болгар, Унгар болон Монгол улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс 50 гаруй медалийг хүртсэн. Боловсролын байгууллагад биеийн тамирыг хөгжүүлэх, багш дасгалжуулагч нарыг бэлтгэх, ерөнхий боловсролын сургууль, иргэдийн дунд нийтийн уран хөдөлгөөнд гимнастикийн тэмцээнийг зохион байгуулах санаа санаачилга гаргасан.

 

МОНГОЛУЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР: Рамазаны Алданыш

                             Р.Алданыш нь 1945 онд Баян-Өлгий аймагт төрсөн. Тэрээр Монгол Улсын хөнгөн атлетикийн анхны эмэгтэй спортын мастер цол хүртсэн тамирчин юм. 1964 оны Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан Зуны 18 дугаар олимпын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцсон. Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын бүх ард түмний наадмын олон удаагийн аварга бөгөөд улсын дээд амжилтыг 30 гаруй удаа шинэчлэн тогтоож байсан.   

 

 МОНГОЛ УЛСЫНГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР: Доржпаламын Цолмон

Д.Цолмон нь 1957 онд Улаанбаатар хотноо төрсөн. Зөвлөлт Холбоот Улсын нийслэл Москва хотноо 1980 онд зохион байгуулагдсан зуны олимпын наадамд дугуйн спортын төрлөөр Монгол улсыг төлөөлөн оролцсон. Улсын аварга шалгаруулах тэмцээний есөн удаагийн аварга. Дугуй спортыг хөгжүүлэх, шилдэг залуу тамирчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

 

7МОНГОЛУЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР: Батаагийн Чимэдцэрэн

                                    Б.Чимэдцэрэн нь 1981 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Пауэрлифтингийн спортоор 22 жил хичээллэсэн. Дэлхийн хошой аварга. Ази тивийн таван удаагийн аварга. Дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоосон. Монгол Улсын есөн удаагийн аварга. 2022 оны шилдэг тамирчин.

 

Алтан гадас” одонгоор:Чинзориг Март:

Ч.Март нь Батлан хамгаалал яамны харьяа Алдар спорт хорооны хүндийн өргөлтийн  дасгалжуулагч. Олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч. Монголын жүдо бөхийн холбооны хүчний дасгалжуулагч, жүдо бөхийн баг тамирчдыг 2021, 2022 оны  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай өөрийн хувь нэмэр оруулсан.

 

 “Алтан гадас”одонгоор: Занданбуд Занабазар

З.Занабазар нь Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны чөлөөт бөхийн тамирчин, 2022 оны Серби улсын Белград хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт.

                            

“Алтан гадас” одонгоор: Нармандах Наранхүү

                             Н.Наранхүү нь Үндэсний шигшээ багийн чөлөөт  бөхийн тамирчин, 2022 оны Серби улсын Белград хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт.

                            

“Алтан гадас” одонгоор:Батхуяг Хулан

                             Б.Хулан нь Үндэсний шигшээ багийн чөлөөт  бөхийн тамирчин, 2022 оны Серби улсын Белград хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.