Мэдээ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СПОРТЫН ХӨГЖЛИЙН ТАЛААРХ ОНОЛЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо Монголын үндэсний паралимпийн хороотой хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоо, мэргэжилтэн, багш, дасгалжуулагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 54 багш дасгалжуулагч, мэргэжилтэн оролцлоо.
БТСУХ-ноос дараах албан тушаалтан сургалтыг удирдсан юм. Тодруулбал:
• Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл
• Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баттулга
• Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат
• Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн
• САУЭШТ-ийн эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажилтан Ш.Долгор
• Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагын их эмч Д.Энхсанаа нар оролцож дараах сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Үүнд:
• Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого
• Төрөөс баримтлах спортын бодлогын хэрэгжилт, өнөөгийн байдал
• “Ковид-19” спортын арга хэмжээний зохион байгуулалтын шинэ хандлага
• Спортын салбарын стандартын хэрэгжилтийг хангах тухай
• Допингийн эсрэг, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт
• Спортын дасгалжуулалт, бэлтгэлийн төлөвлөлт гэсэн үндсэн 6 чиглэлээр явагдлаа.
Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортыг хөгжүүлэхэд тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын Үндэсний паралимпийн хороо, Монголын тусгай олимпийн хороо, Монголын дифлимпийн хороодтой хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.













Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.