Мэдээ
- Нүүр
- Мэдээ
- Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын нээлтийн үйл ажиллагаа
Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын нээлтийн үйл ажиллагаа
- Засгийг газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
- Энэ удаагийн өвлийн спортын хоёр наадамд 12 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 700 гаруй тамирчид 526 багц медалийн төлөө хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
- Орхон аймаг нь өвлийн спортын зам талбай, тэмцээн уралдаан зохион байгуулж байсан туршлага, зочид буудал, дэд бүтэц, харилцаа холбооны хөгжилд тулгуурлан нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, аймгийнхаа хүн амаа өсгөх бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу спортын өвлийн наадмуудыг зохион байгуулах эрхийн төлөө Орхон аймаг нэрээ дэвшүүлэн өрсөлдөж Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны даргын 2022 оны А/208 дугаар тушаалаар Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмыг зохион байгуулах эрхийг Орхон аймагт олгосны дагуу аймгийн Засаг даргын 2023оны А/02 дугаар захирамжаар зохион байгуулах хороо байгуулагдаж, тус наадмуудын бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Холбоотой мэдээлэл
Ачаалж байна ..
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.