БИАТЛОНЧИД ЕВРОПЫГ ЗОРИЛОО
Монголын биатлоны шигшээ багийн тамирчид хоёрдугаар сарын 15-19-нд Латвийн Мадонад болох залуучуудын “IBU Cup”, гуравдугаар сарын 4-12-нд Казахстаны Шучинскт болох өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов. Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Энхсайхан, М.Должинсүрэн, спортын мастер Б.Анхболд, залуу тамирчин Б.Сүхбат, Ж.Гантулга, Э.Хонгорзул гэсэн зургаан тамирчин, дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнийн хамт явсан.
Монголын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олимп, дэлхийн аварга, Беларусин гавьяат дасгалжуулагч Александр Попов тэндээсээ багийнхантайгаа нэгдэнэ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.