Мэдээ

АНУ-ЫН ОХАЙО МУЖИЙН 6 ДАХЬ ТОМ ХОТ ДЭЙТОН ӨНӨӨДРИЙГ МОНГОЛЧУУДЫН ӨДӨР БОЛГОЛОО.

“MONGOLIA DAY” @ MIKE

АНУ-ын Охайо мужийн 6 дахь том хот Дэйтон өнөөдрийг Монголчуудын өдөр болголоо.

Учир нь Монголын сагсан бөмбөгийн 60 жилийн спортын түүхэнд тодоор бичигдэх онцгой нэг содон үйл явдал 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тохиосон билээ. Энэ өдөр удам дамжсан сагсанбөмбөгчин хүү Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын NCAA /National Collegiate Athletic Association/-гийг нэгдүгээр дивизионд улирлын анхны тоглолтоо Дэйтоны их сургуулийн Dayton Flyers Basketball багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай тоглосон явдал юм. Энэ түүхэн мөчид бид Монгол хүүгээр, Шаравжамцын Энхийн-Од удахгүй NBA-д орно гэж ам булаалдан ярилцаж байв.

Хоёр жил үргэлжилсэн түүний аялал амжилтаар дүүрэн яваа. Түүний нэгэн жишээ АНУ-ын Охайо мужийн Дейтон хот 2-р сарын 10-ны өдрийг “ МОНГОЛЫН ӨДӨР” болгон зарлаж нэг үгээр Шаравжамцын Энхийн-Одыг хүлээн зөвшөөрч, түүний авьяас, амжилтад маш том итгэл хүлээлгэлээ. Монгол Улсаа, Монголын спортын салбарыг төлөөлөн дэлхийд нэрээ гаргаж яваа Шаравжамцын Энхийн-Одын араас олон Монгол залуус, тамирчид мөрөө гаргаж амжилтаа үнэлүүлэх түүхэн өдрүүд олон байх болтугай.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.