Мэдээ

БИЕИЙН ТАМИРЫН АРГА ЗҮЙЧИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Биеийн тамирын арга зүйчийн хөтөлбөр боловсруулах орон тооны бус зөвлөлийн 2021 оны анхдугаар хурал боллоо. Хуралд БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн С.Хишигтхүү МУБИС БТДС-ийн захирал Г.Энхсайхан, ҮБТДС-ийн захирал Л.Алтанцэцэг, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Тунгалаг, ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн арга зүйч Д.Соёлмаа нар оролцсон юм.

Хуралдаанаар биеийн тамирын арга зүйчийн төгсөлтийн дараах  I, II, III зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн төсөл боловсруулах сургуулийг тодруулахад орон тооны бус зөвлөлийн нийт гишүүдийн 83,5 хувийн саналаар ҮБТДС сонгогджээ. Ингэснээр ҮБТДС “Биеийн тамирын арга зүйчийн төгсөлтийн дараах  I, II, III зэрэг олгох сургалтын хөтөлбөр”-ийн төслийг 14 хоногийн хугацаанд боловсруулж ажлын хэсэгт танилцуулахаар  шийдвэрлэлээ.

 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.