"ЦАГ ГАРГАЯ" БИЕИЙН ТАМИРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Биеийн тамир, спортын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортоор хичээллэх ач холбогдлыг ойлгуулах мэдлэг, мэдээлэл олгох, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, спортын ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэгдэн зохион байгуулагдаж байгаа “Цаг гаргая” биеийн тамирын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хамтран 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс зургаадугаар сарын 24-ны өдрийн хооронд орон даяар зохион байгуулна.
Нээлтийн арга хэмжээнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Спорт хариуцсан орон тооны зөвлөх М. Болд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга М.Тэмүүжин, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Баттулга, Аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагууд болон албан хаагчид, хамтран зохион байгуулагч спортын холбоод, спортын клубүүдийн төлөөлөл оролцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагууд төрийн бус байгууллагууд хамтран эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, дадал зуршлыг бий болгох талаар мэдлэг олгох, биеийн тамир, спортын олон талт үйл ажиллагаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулан ажиллах юм. Одоогоор:
-Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо
-Монголын Эрүүл мэндийн гүйлтийн холбоо
-Монголын Явган алхалтын холбоо
-Монголын Иогчдын холбоо
-Монголын Дугуйн спортын холбоо
-Монголын Хөл бөмбөгийн холбоо
-Монголын Гир өргөлтийн холбоо
-Монголын Гар дээр суниалтын нэгдсэн холбоо
-Монголын Шугаман бүжгийн холбоо
-Монголын Спорт сонирхогчдын хөгжөөн дэмжигчдийн холбоо
-“Үүрээ дансе” бүжгийн клубүүд зэрэг төрийн бус байгууллагууд дэмжин оролцохоо илэрхийлээд байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.