“Эерэг хандлага- Эрүүл нийгэм” аяны “Ногоон захидал”-д Монголын гимнастикийн холбоо нэгдэж байна. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат : Манай холбооны хувьд шинэ хөгжлийн стратеги төлөвлөгөө “ Гимнастик-2042” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Мөн Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хорооны “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяныг идэвхийлэн дэмжиж байгаа. Манай холбооны хувьд “Ногоон захидал” аянаар дамжуулан Хулдаасан хэвлэлийн хэрэглээг 90 хувь бууруулж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Байгаль эхдээ хайртай, ухаалаг – эко технологид суурилсан тэмцээн уралдааны заал танхим, тоног төхөөрөмж, хичээллэгчдийн эрүүл мэндийг дэмжих бодлоготой ажиллаж байна. Жишээ нь бид
Дотоодын 1 тэмцээний хулдаасан хэвлэлтэд хамгийн багадаа 300,000.00 төгрөг
Олон улсын 1 тэмцээнийг зохион байгуулахад Хулдаасан хэвлэлт, модон каркас засалтад хамгийн багадаа 20,000,000.00 ₮ зарцуулдгийг -90% хувь хүртэл бууруулах, дахин ашигладаг технологийг дэмжиж ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 1 жилдээ;
“Дотоодын тэмцээнүүдээс 5,000,000.00 ₮,
- Олон улсын тэмцээний зохион байгуулалтаас 80,000,000.00 ₮ төгрөгийг хэмнэнэ. Энэ нь бидэнд эрүүл ахуй, байгаль дэлхийгээ хайрлах нөлөөллөөс гадна санхүүгийн хувьд бодит өр өгөөжээ өгч эхлэх юм.
“Ногоон захидал” аянд хамтдаа нэгдье. “Эерэг хандлага-Эрүүл нийгэм”
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.