"БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ, СПОРТЫН ХӨГЖИЛ 2023" ОУЭШ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ болон МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран дөрөвдүгээр сарын 14-ний өдөр "Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил 2023" эрдэм шинжилгээний хурлыг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд 4 чиглэлээр нийт 20 илтгэлийг Монгол, Казахстан, БНСУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ улсын эрдэмтэд тавьж хэлэлцүүлэх юм.
Тодруулбал:
-Биеийн тамирын боловсрол
-Спортын маркетинг, менежмент
-Спортын анагаах ухаан гэсэн 4 чиглэлтэй.
Энэхүү ОУЭШХ-ын үндсэн илтгэлийг МУБИС, БТС-ийн захирал, (Ph.D) Г.Энхсайхан, ЗГ-ын тохируулагч агентлаг БТСУХ-ны дарга О.Баттулга, Герман Улсын Sparkassenstiftung-ийн Монгол дахь суурин төлөөлөгч MLM-ийн эзэн Markus Loch нар хэлэлцүүлнэ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.