Пара жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болж Монголын пара жүдогийн холбооны ерөнхийлөгч Х. Цагаанбаатар, дасгалжуулагч Б. Нарантуяа нарын удирдлага дор 5 тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос хоёр алтан медаль хүртлээ. Тодруулбал Эрэгтэйчүүдийн "J1" ангиллын 90 кг-ын жинд Д. Ганбат, эмэгтэйчүүдийн "J1" ангиллын -70 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л. Туруунаа нар алтан медаль хүртсэн байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.